Хадтай харгиатай гол горхи нь хө
Хангайн цэнхэр уулсаа ундаалсан
Хатан ээж Хөх нуур минь
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
Хатан ээж Хөх нуур минь
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
Арцтай рашаантай аглаг хангайдаа
Аадрын үүл угалзлан хээтээд
Алаг нүднийхараа булаасан
Амьсгал туналзсан Хөх нуур аа
Хатан ээж хөх нуур минь
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
Нуур өөрөө лусын ээжээ
Нулимас мэлмэрүүлэн хүүгээ хүлээнээ
Нуга бүртээ жимсэн төгөлтэй
Нутгийн уулс мишээж угтнаа
Хатан ээж хөх нуур минь
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
Буурлын үеэс тахилга овоотой
Буман олноороо шүтэн биширсэн
Байгал ээжийн минь тунгалаг мэлмий
Биндэръяа эрдэнийн Хөх нуураа
Хатан ээж хөх нуур минь
Халилзан мэлтэлзэн давалгаалнаа хө
2 Сэтгэгдэлтэй:
Сайхан л шүлэг байна. Дуу юм уу?
Дуу дуу дууг нь дуулсан чигээр нь оруулнаа тэгхээр нь сонсоорой хичнээн сайхан дуу болохыг нь.
Post a Comment