2011-05-01

Сүслэн хайрлагдсан сургууль

Гурван голын бэлчир нь хө
Түүхийн улбаатай нутаг минь ээ хө
Гуураст хүлэг шиг эрдмийнхээ
Түлхүүрийг атгуулсан сургууль минь ээ
    Та миний эцэг эхийн хэлхээ билээ
    Та миний цэцэг насны алхаа билээ
Мөнгөн байдрагийн алдраараа
Мөнхөд дуурсагдах сургууль минь
Мөрөөдлөөр дүүрэн насандаа
Мөрөө үлдээсэн сургууль минь

    Та миний эцэг эхийн хэлхээ билээ
    Та миний цэцэг насны алхаа билээ
Сүмбэн сацалын оройдоо
Сүүний өргөлтэй нутаг минь
Сүүлчийн хонхны дуутайгаа
Сүслэн хайрлагдсан сургууль минь
    Та миний эцэг эхийн хэлхээ билээ
    Та миний цэцэг насны алхаа билээ

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites